Монгол бахархлын өдрийг тохиолдуулан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн сурагчид “Чингис хаан болон Монгол бахархал” сэдэвт ээлжит хичээлд хамрагдлаа.
Ээлжит хичээлийн хөтөлбөрийг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан Чингис хааны өв соёлын хүрээлэнтэй хамтран боловсруулсан бөгөөд хүүхэд багачуудад түүхийн мэдлэг олгох, үндэсний уламжлал, өв соёлоо дээдлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой юм.
Хичээлийг нийслэл, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн болон түүхийн багш нар хамтран зохион байгууллаа.