ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАРТ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль /ШУТИС/-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль хамтран “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүнсний аюулгүй байдал” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус сургалт, хэлэлцүүлэг нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нарт хүнс хүлээн авах, хадгалах, боловсруулах, түгээх үеийн хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх, санал солилцох зорилготой юм.
Өнөөдрийн сургалт, хэлэлцүүлэгт нийслэлийн төрийн өмчийн 286 цэцэрлэгийн эрхлэгч болон хүнс хангамжийн дөрвөн аж ахуйн нэгж, ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн харьяа Шим тэжээл судлалын төвийн төлөөлөл оролцлоо.
Сургалтын үеэр Хоол, шим тэжээл ба хүүхдийн эрүүл мэнд, хоол зүйчийн оролцоо, Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын үеийн аюулгүй байдал гэсэн сэдвүүдээр мэдээлэл өгсөн юм.