ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Боловсролын газраас ШУТИС, Үйлдвэрлэл Технологийн сургуулийн “Шим тэжээл судлалын төв”, БНСУ-ын KOICA олон улсын байгууллага, “WITH” төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах” төслийн хүрээнд цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр чадавхжуулах сургалт 2020.10.22-23-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Сургалтанд нийслэлийн төрийн өмчийн 210 цэцэрлэгийн эрхлэгч, 565 тогооч, нярав зэрэг 775 хүн хамрагдлаа.
Сургалтаар БШУЯ-ны Суралцагчийг хоол үйлдвэрлэлийн мэргэжилтэн Д.Цэндсүрэн “Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавигдах шаардлага”, ШТСТ-ийн судлаач, доктор С.Баянжаргал “Пробиотик ба пребиотекийг хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашиглах нь ”, ШТСТ-ийн захирал, доктор Ц.Зууннаст “Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн цахим системийн танилцуулга” зэрэг чухал хэрэгцээт сэдвээр мэдээлэл өглөө.