Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах  ангийн сургалтын менежерүүдтэй цахим уулзалтыг 2021 оны 3 дугаар сарын 18 -ны өдөр  зохион байгууллаа.

      Тус уулзалтад нийслэлийн Боловсролын  газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул болон  нийслэлийн  төрийн болон төрийн бус өмчийн  сургуулиудын ахлах ангийн сургалтын 204 сургалтын менежер, дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд  оролцлоо.

    Нийслэлийн Боловсролын  газрын дарга Ж.Гантулга   Ковид цар тахлын өнөөгийн байдал,  багш нарын вакцинжуулалтад  хамрагдалт,  нийслэлийн Боловсролын газраас теле болон цахим хичээлийн чанар, үр дүнг сайжруулах, суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах  төлөвлөгөөг танилцуулж,  суралцагчдын теле болон цахим хичээлийн хамрагдалтын талаар мэдээлэл өглөө.

     Түүнчлэн сургалтын менежерүүдийн  асуусан асуултад хариулт өглөө.