НЭГ. СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ:
1.1. Нийгмийн ажлын ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, мэргэжлийн үнэт зүйл, ёс зүйн зарчим, хэм хэмжээг баримтлан ажиллах.
1.2. Хүүхэд бүрийн сурч хөгжихөд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс, эрсдэлийн үнэлгээг хийж, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж ажиллах.
1.3. Хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааг хүүхдийн нас, хувийн онцлог, сонирхол, хэрэгцээнд тулгуурлан, хүүхэд бүрийн оролцоо, санаачилгыг дэмжих.
1.4. Сургуулийн нийгмийн ажилтан та хүүхдийн аюулгүй байдлыг хангахад сэтгэл зүйч, хоол зүйч, эмч, анги удирдсан багш нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, хамтран ажиллах.
1.5. Мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, харилцан туршлага солилцож ажиллах.
1.6. Сургуулийн хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг сайжруулж, урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг эрчимжүүлж, мэргэжлийн үйлчилгээг хэрэглэгчдэд чанартай, хүртээмжтэй хүргэх.
ХОЁР. БАГШ, АЖИЛТАНД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ:
2.1. Багш та, хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, чадвар, ялгаатай байдалд тохирсон даалгавар өгдөг байх.
2.2. Багш, ажилтан та хүүхдийг хүмүүжлийн эерэг аргаар сурган хүмүүжүүлж, хүүхэдтэй ажиллах арга зүй, ур чадвараа тогтмол хөгжүүлэх.
2.3. Хүүхдийг бусадтай харьцуулахгүй байж, тэдний хөгжлийн ахиц дэвшлийг үнэлж, урамшуулдаг байх.
2.4. Сургуулийн удирдах ажилтан та хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй таатай орчинг бүрдүүлж, сургууль завсардахаас урьдчилан сэргийлж ажиллах.
2.5. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүүхдийн эрүүл мэнд, сурлага, хүмүүжил, хичээл сургалтын үеийн цаг ашиглалтын талаарх мэдээллийг тогтмол хүргэж, зөвлөн тусалж, хамтран ажиллах.
2.6. Сургуулийн удирдах ажилтан, багш, ажиллагсад та бүхэн хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангаж, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулж, хамтарсан багаар хариуцлагатай ажиллах.
ГУРАВ. ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ:
3.1. Эцэг,эх та хүүхдээ сонсох тогтмол цаг гаргах.
3.2. Хүүхдийнхээ хувийн орон зай, үзэл бодлыг хүндэтгэн ойр дотно байж, тэднийг сөрөг зан үйл, хорт зуршлаас сэргийлж, үлгэрлэн хүмүүжүүлэх.
3.3. Хүүхдээ амьдрах ур чадвар, насанд нь тохирсон ажил хөдөлмөрт дагуулан сургах.
3.4. Хүүхэд хүмүүжлийн эерэг аргаас суралцаж, хүүхдийнхээ бахархан дуурайх хүн нь байх.
3.5. Хүүхдийнхээ нас, хувийн онцлог, хүсэл сонирхол, хэрэгцээг харгалзан хөгжүүлэх сургалт, секц, дугуйланд хамруулах.
3.6. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч та сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах.
ДӨРӨВ. ХҮҮХДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ:
4.1. Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй хандах.
4.2. Асуудал бэрхшээл тулгарсан тохиолдолд гэр бүлийн гишүүд, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээс зөвлөгөө авах.
4.3. Цахим орчинд соёлтой байж, ялгаварлан гадуурхалт, үе тэнгийнхний дээрэлхэлт, хорт зуршил, гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс сэргийлэх
4.4. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх, нийгэм соёлын олон талт үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцдог байх.
4.5. Эрхээ эдлэхийн зэрэгцээ хариуцлагаа ухамсарлаж, сургууль болон гэр бүл, нийгмийн орчинд мөрдөх дэг, дүрэм, журмыг хүндэтгэн биелүүлэх.
4.6. Мэндлэх, хүндлэх, уучлах, талархах ёс, монгол уламжлалт өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг байх.