“ХҮСЛЭН-2023” ХУВЦАС ЗАГВАРЫН УРАЛДААН 8 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх, гоо зүйн боловсрол олгох, төлөвшүүлэх, сэтгэн бодох, урлан бүтээх дадал чадварыг сайжруулах дэмжих, байгаль эх дэлхийгээ хайрлах, бахархах, мэргэжлийн чиг баримжаа өгч, мэргэжил сонгоход нь туслах зорилгоор нийслэлийн Боловсролын газар, Монголын зураг технологийн багш нарын холбоо, Урлах эрдмийн дээд сургууль, Урлаг дизайны академи хамтран “Хүслэн-2023” хувцас загварын уралдааныг зохион байгууллаа.
Энэ удаагийн уралдаанд нийт 428 багш, суралцагч оролцож, гоёлын хувцас, үндэсний хувцас, уран сэтгэмжийн хувцасны бүтээлийн төрөлд өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. Мөн шилдэг загвар зохион бүтээгч, ирээдүйтэй загвар өмсөгч, шилдэг удирдагч багшийг шалгаруулж, амжилттай оролцсон төгсөх ангийн сурагчдыг их дээд суралцах урилгаар шагналаа.
Тэмцээний “ГРАН-ПРИ”шагналаар Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн 12б ангийн сурагч Э.Энхсувд “ ИХ ГОО ХАТАД” бүтээлээр, шилдэг багшаар тус сургуулийн багш Б.Бор нар шалгарсан юм.
Гоёлын хувцасны төрөлд:
I байр: 84 дүгээр сургуулийн 12ё ангийн сурагч А.Есүй “Кютур” бүтээлээр
II байр: 152 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Нараа “Урлахуй” бүтээлээр
III байр: 7 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Э.Сэцэн, Э.Энхжин “Periwinkles” бүтээлээр
Тусгай байр: 117 дугаар сургуулийн 12б ангийн сурагч П.Анужин “Endila” бүтээлээр
Үндэсний хувцасны төрөлд:
I байр: ӨЗБАС-ийн М.Хэрлэн-Ундрал “Хөх язгуур” бүтээлээр
II байр: 65 дугаар сургуулийн 12б ангийн сурагч А.Анударь “ Гоо хатад” бүтээлээр
III байр: 48 дугаар сургуулийн 12в ангийн сурагч М.Мөнгөнсарнай “Үүлэн” бүтээлээр
Тусгай байр 17 дугаар сургуулийн 12в ангийн сурагч М.Өнөржаргал “Эсэргэнэ” бүтээлээр
Уран сэтгэмж хувцасны төрөлд:
I байр: ӨЗБАС-ийн 12б ангийн сурагч С.Дэлгэрмөрөн “Икэбана” бүтээлээр
II байр: ӨЗБАС-ийн 12а ангийн сурагч Г.Мөнгөнцэцэг “Огторгуйн нүүдэлчид” бүтээлээр
III байр: 58 дугаар сургуулийн 11в ангийн сурагч Б.Лхагва-Очир “Legendary heroes” бүтээлээр
Тусгай байр: 23 дугаар сургуулийн 12в ангийн сурагч Г.Хонгорзул, Б.Урангаа “ 1850” бүтээлээр
“ЗАГВАР ӨМСӨГЧ”-ийн төрөлд:
I байр: 45 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Ц.Урангоо
II байр: 48 дугаар сургуулийн 11е ангийн сурагч Айболат
III байр: 34 дүгээр сургууль 11а ангийн сурагч Э.Амин-Эрдэнэ
Тусгай байр: Шинэ монгол сургуулийн 11а ангийн сурагч Д.Сумъяа
Тусгай байр: 7 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Э.Хонгорзул
Тусгай байр: 23 дугаар сургуулийн 11в ангийн сурагч Д.Бөртэ
Тусгай байр: 52 дугаар сургуулийн 9ж ангийн сурагч Т.Нандин-Эрдэнэ
Тусгай байр: 52 дугаар сургуулийн 8ж ангийн сурагч М.Ялгуун нар тус тус шалгарлаа.