ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Боловсролын газар Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн багш нарт “Анхны тусламжийн мэдлэг олгох, хүмүүнлэгийн үйл ажиллагааг таниулан сурталчлах сургалт”-ыг 2020 оны 10 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Өсвөрийн улаан загалмайн бүлэг, бүлгэм, Хүмүүнлэгийн танхимийн үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар багш, ажилтан, сурагчдад хүмүүнлэгийн боловсрол олгох, тэднийг гамшигийн бэлэн байдлын болон анхны тусламжийн мэдлэг чадварт сургах зорилготой уг сургалтад нийслэлийн БЗД, СБД, ЧД, ХУД-ийн нийт 120 багш оролцлоо.
Сургалтад нийслэлийн Боловсролын орлогч дарга Л.Буянтогтох, Бодлогийн хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, орлогч дарга Т.Баярчимэг нар оролцож хүмүүнлэгийн боловсрол олгох сургалтад амжилт хүслээ.
ҮР ДҮН: Анхны тусламжийн мэдлэг чадвар, хүмүүнлэгийн үйл ажиллагааг сургууль дээрээ зохион байгуулах аргачлалд суралцах;
Өсвөрийн улаан загалмайн бүлэг, бүлгэм байгуулж, үйл ажиллагааг идэвжүүлэ;
Хүмүүнлэгийн тэнхимээр дамжуулан багш, ажилтан, сурагчдад хүмүүнлэгийн боловсрол олгох үйл ажиллагаа тогтворжих юм.