“ЕБС-ийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө” /2021-2023/ БШУ –ны сайдын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/190 дугаар тушаалаар батлагдан энэ хичээлийн жилээс эхлэн 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэх юм.
БМДИ, Боловсролын хүрээлэнгээс 2021 оны 8 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд “Сурагчдын нийгэм, сэтгэл зүйн байдлыг дэмжих, “Ногоон гэрэл” үйл ажиллагааны удирдамж”, “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах түр сургалтын төлөвлөгөө”, “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх сургалт, үйл ажиллагааны удирдамж”, “Бие даан суралцах ажлын дэвтэр боловсруулах арга зүй”, “Сургууль завсардаж болзошгүй хүүхдийг илрүүлэх судалгааны арга зүй”
гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт нийслэлийн 1375 багш, удирдах ажилтан амжилттай оролцож санал бодлоо илэрхийллээ.