ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААР НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРООНД ТАНИЛЦУУЛЛАА
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны өнөөдрийн хурлаар 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаар хуралдлаа.
Хуралдаанд нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явц, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин болон өвөлжилтийн бэлтгэл ажил, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, элсэлт бүртгэл, хөрөнгө оруулалт зэрэг салбарын холбогдох асуудлаар мэдээлэл танилцууллаа.
Сургуулийн хоол үйлдвэрлэлийг сайжруулах ажлын хүрээнд бүх сургууль, цэцэрлэгийг өөрийн гал тогоотой болгох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж буй. Үүнтэй холбоотойгоор сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг өнөөдрийн хурлаар мөн хэлэлцсэн юм.