Нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын сайжруулсан хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, сайн туршлага, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зөвлөн туслах ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц. Отгончимэгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, бага, дунд, ахлах ангийн сургалтын менежерүүд, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчид, зөвлөх багийн гишүүд зэрэг 53 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллав.
Тус ажлын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 75 сургуулийн 658 багш, удирдах ажилтан, 29 цэцэрлэгийн 197 арга зүйч багш нар, нийт 855 багш ажилтнуудад батлагдсан удирдамжийн дагуу судлагдахуун тус бүрээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч зөвлөн тусаллаа.