СӨҮЛ ХОТЫН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин өнөөдөр БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын Сургалтын албаны дарга Lee Hyun-Jun тэргүүтэй албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Нийслэлийн ЕБС-иудын мэдээлэл зүйн кабинетийн тоог нэмэгдүүлэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх, багш солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, солонгос хэлний сургалтыг дэмжих талаар санал солилцов.
Сөүл хотын Боловсролын газрын Сургалтын албаны дарга өмнөх жилүүдэд олгосон болон энэ жилийн компьютер, техник хэрэгслээр дэмжлэг үзүүлэх сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, 72, 142-р сургууль дээр зохион байгуулагдаж буй мэдээлэл харилцааны технологийн багш нарын сургалтад оролцов.
Өнөөгийн байдлаар 2010 оноос 2021 оны хооронд Сөүл хотын боловсролын газраас 2027 комьпютер, 75 нөүтбүүк, 180 таблетыг хүлээлгэн өгч, 176 багшийг БНСУ-д туршлага судлуулж, 82 багшийг цахим сургалтад хамруулсан байна.
Цаашид хамтын ажиллагаа маань илүү их өргөжин хөгжих болно.