Нийслэлийн 141 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш, нийслэлийн сургагч Э.Нарантуяа бага насны хүүхдэд үкүлэлэ хөгжмийг зааж, үр дүнд хүрч буй арга туршлагаа мэргэжил нэгт багш нартаа хуваалцлаа.
Тус сургалтад 9 дүүргийн 87 багш хамрагдаж, бага насны хүүхдэд хөгжмийн зэмсгийг сонирхолтой, хялбар аргаар хэрхэн ойлгуулах, хэмнэлд тохируулан хөгжимдөх заах арга зүйд хамтдаа суралцлаа.
Сургалтад “Та өөрөө ч хүүхдэдээ үкүлэлэ зааж чадна!” номын зохиолч Б.Ганчимэг зочноор оролцсон байна.