НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ОРГИЛ” БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН  АЛБАН ТУШААЛД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

                                                                                                                          

Монгол улсын Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ОРГИЛ” БҮРЭН ДУНД  СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ-ыг нийтэд зарлаж байна.

НЭГ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗОРИЛГО

Нийслэлийн ерөнхий боловсролын Оргил сургуулийн захирлын албан тушаалд сонирхогч иргэдээс сонгон шалгаруулж, өндөр ур чадвар мэдлэг туршлагатай ажилтан сонгон шалгаруулж томилоход оршино.

ХОЁР. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэнэ.

Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийн материалыг info@orgil.edu.mn хаягаар 2023.02.27-2023.03.06-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.

ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИЙН

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн дээрх цахим шуудангаар илгээнэ. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)
  • Мэргэжлийн дипломын хуулбар
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг
  • E Mongolia тодорхойлолт
  • Гадаадад их, дээд сургууль төгссөн  бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр  хөрвүүлсэн байх
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  хуулбар
  • Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
  • Ажил байдлын тодорхойлолт
  • 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг/1 ш нь анкет дээр наагдсан байх/
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн гараар бичсэн өргөдөл
  • Өөрийн мэдлэг, ур чадварын тухай англи хэл дээр бичсэн товч танилцуулга
  • Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөө

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

ДӨРӨВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУВААРЬ, ХУГАЦАА

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэнийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.

Бичиг баримтын хяналтад тэнцсэн иргэд сонгон шалгаруулалтын дараагийн шатанд буюу ярилцлагад орох бөгөөд ирэхдээ бичиг баримтын шалгаруулалтад оруулсан баримт бичгүүдийг эх хувиар авчрах ба Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах хугацаат даалгаврыг битүүмжлэн авч ирнэ.

Сонгон шалгаруулалтыг 2023 оны 02 дугаар сарын 27-ноос 2023 оны 03 сарын 15-ны өдрүүдэд   доорх байдлаар зохион байгуулна. 

  1. Албан тушаалд горилогсодыг бүртгэж, бичиг баримтын бүрдлийн хяналт хийх; 2023.02.27 – 2023.03.06

Бичиг баримтын шаардлага хангасан иргэдэд Сонгон шалгаруулалт зарласан албан тушаалд хамаарах байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах мэдээлэл илгээх, боловсруулсан баримт бичгийг битүүмжлэн хүлээж авах;  2023.03.07 – 2023.03.09

Бичиг баримтын шаардлага хангасан иргэд, боловсруулсан хөтөлбөр төлөвлөгөөгөө танилцуулах уулзалт ярилцлага хийх; 2023.03.13 – 2023.03.14

Сонгон шалгаруулалтын үр дүнг зарлах, ТУЗ-ийн дарга, үүсгэн байгуулагчидтай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ хийх 2023.03.15

ТАВ. АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Сонгон шалгаруулалтад орох иргэн нь албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

Нийслэлийн ерөнхий боловсролын “Оргил” бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байрны шаардлага:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ерөнхий шаардлага

Үзүүлэлт Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол Дээд боловсролтой, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
Мэргэжил Багш
Мэргэшил –    Боловсролын болон бизнесийн удирдлага

–    Суралцахуй болон багшлахуйн онол, арга зүй

–    Сургалтын байгууллагын менежмент, хүний нөөцийн

удирдлага

– Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны болон чанарын удирдагын ISO стандарт

Туршлага    Ерөнхий боловсролын сургуульд 10-аас доошгүй жил

ажилласан байх ба түүндээ:

–  5-аас доошгүй жил багшилсан;

–  Сургалтын менежер болон удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх.

– Олон улсын хөтөлбөртэй сургуульд удирдах албан тушаалд 1-ээс доошгүй жил ажилласан байх

Ур чадвар –  Стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх

–  Хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх

–  Удирдан манлайлах, зохион байгуулах

–  Харилцааны ур чадвар, асуудал шийдвэрлэх арга барил эзэмшсэн байх

–  Мэдээлэл, харилцааны технологи ашиглан харилцах, хэрэглэх

– Англи хэл дээр харилцах, албан хэрэг хөтлөн явуулах

Тусгай шаардлага – Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй эсвэл боловсролын аль нэг түвшнийг англи хэл дээр эзэмшсэн

– Олон улсын Кембрижийн хөтөлбөрийн хэрэгжилтэд удирдах ажилтнаар ажиллаж байсан

Давуу тал болох нөхцөлүүд –  Олон улсын боловсролын болон чанарын менежментийн ISO стандарт нэвтрүүлсэн байгууллагад ажилласан болон манлайлан хэрэгжүүлж байсан, аудитороор мэргэшсэн

ЗУРГАА. ХАРИЛЦАА, ХОЛБОО

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар НЕБ-ын “Оргил” сургуулийн  99020736 утсанд холбогдож лавлагаа авч  болно.

ХАРИЛЦАХ 

  • Хаяг: НЕБ-ын “Оргил” сургуулийн 104 тоот өрөө
  • Утас:99020736
  • Цахим шуудан: info@orgil.edu.mn