САЛБАР ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ, ҮР ДҮНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОЖ БАЙНА
Нийслэлийн боловсролын байгууллагын салбар хоорондын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар танилцуулах, мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулагдаж байна.
Уулзалтад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Боловсролын газар, Олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгжүүд оролцож байна.
Уулзалтыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр, НЗД-ын орлогч Ж.Сандагсүрэн нар нээж, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Боловсролын салбарын өөрчлөлт, сургуулийн менежментийг сайжруулах хэрэгцээ, шаардлага”, нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг “Нийслэлийн боловсролын байгууллагын салбар хоорондын хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.
Уулзалтаар дараах олон улсын болон төсөл хөтөлбөр хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагууд мэдээлэл хийж байна.
• Дэлхийн Зөн олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төслүүдийн хамтын ажиллагаа – Дэлхийн Зөн олон улсын байгууллагын төслийн зохицуулагч Б.Цогбаяр;
• Японы Хүүхдийг Ивээх сангийн хэрэгжүүлж буй төслүүдийн хамтын ажиллагаа – Японы Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон;
• Жайка олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй төслүүдийн хамтын ажиллагаа – Жайка олон улсын байгууллагын хөтөлбөрийн ажилтан Б.Эрдэнэчимэг;
• ЕБС-ийн сурагчдын нөхөн үржихүй болон сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх “Гэрэлт” төсөл – Оюутолгой ХХК-ийн нийгмийн хариуцлагын хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Ю.Лхамаа;
• “Pearson” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг ерөнхий боловсролын 38 сургуулийн V-IX ангийн 30,000 сурагчдад турших төсөл – Pearson хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгч М.Найдалмаа;
• Англи хэл сурах тэгш боломжийг олгох “Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар” төсөл – Lingors боловсролын байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан захирал С.Хурц;
• Бага боловсролын математикийн “Eduten” платформыг турших төсөл – Финляндын Эдүтэн платформын Монгол дахь төлөөлөгч Б.Одхой;
• Олон улсын “STEMWerkz” байгалийн ухааны цахим хөтөлбөрийг турших төсөл – “STEMWerkz” зөвлөх багийн ахлагч С.Буян-Отгон;
• ЕБС-ийн лабораторийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх үндэсний сүлжээ байгуулах “M lab” төсөл – Төслийн багийн судлаач, систем хөгжүүлэгч инженер Б.Мөнх-Эрдэнэ;
• “VR лаборатори, Мета сургуулийн төсөл” – “Дижитал Солюшнс” компанийн үүсгэн байгуулагч, доктор, проф А.Энхбаяр;
• “Сайн багшийг таны дэргэд – Боловсролын тэгш хүртээмж” төсөл – “Гүүдскүүл” менежер Х.Мөнхтамир;
• Математикийн хичээлийн хоцрогдол арилгах “Suraad.mn” систем – “Suraad.mn” системийн үүсгэн байгуулагч Э.Энхпүрэв;
• Боловсролын Дэлхийн Түншлэл (GPE) ОУБ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл – “GPE” төслийн зохицуулагч Б.Цэрэнханд.
Талууд боловсролын байгууллагын салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож байна.