Боловсрол, шинжлэх ухааны яам, “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” МОН-3243 төсөл, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс нийслэлийн химийн багш нарт “Бүрэн дунд боловсролын химийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх сорил туршилтын арга зүй” онол, арга зүйн сургалт, “Грийн химистри”ХХК-тай хамтран “Химийн хорт болон аюултай бодис, түүнтэй харьцах, хор хөнөөлийг бууруулуах, урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг 2021 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү сургалтад нийслэлийн 241 химийн багш хамрагдаж мэргэжил ур чадвар, онол, арга зүйгээ дээшлүүлэв.