НЭГДҮГЭЭР АНГИЙН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарт агуулга, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тэднийг чадавхжуулах, танхим, цахим хосолсон сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн багш нарын цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад энэ хичээлийн жилд нэгдүгээр анги дааж авсан 822 бага ангийн багшийг хамруулж, 6 настай суралцагчийн онцлог, 1 дүгээр ангийн монгол хэл, математикийн хичээлийн агуулга арга зүй, жилийн төлөвлөлт болон “Бага ангийн сурагчдын математикийн болон унших чадварыг хөгжүүлэх нь” төслийн арга зүйгээс судаллаа.
Мөн сургалтын хэрэглэгдэхүүнийг оновчтой шинэлэг загвараар боловсруулах, цахим сургалтыг хялбар аргаар зохион байгуулах боломжуудаас суралцаж, цаашид нэгж, ээлжит хичээлийг сонирхолтой, ойлгомжтой байдлаар заах, сурагчдад нийгэмшихүйн үйлийг дадал болгох үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлүүдийг өгч ажиллалаа.