НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ИНДЕКСИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, хүүхэд бүрт сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг манлайлсан шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг 6 дахь жилдээ шалгаруулж, индексийн урамшууллыг олголоо.
Өнөөдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Хотын даргын хувьд боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилтнуудаа дэмжин, шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийн шинэ шалгуур үзүүлэлтийн дагуу шалгарсан нийслэлийн ерөнхий боловсролын 20 сургууль, 20 цэцэрлэгийг шагнаж урамшуулах гэж байна. Мөн Улс, нийслэлийн төсвөөс 2022 онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, засвар, тоног төхөөрөмжийн зардал зэрэгт нийт 164 тэрбум төгрөг зарцуулсан.
Цаашид боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлж, сургалтын технологи, менежментийг сайжруулах, багш ажилтны нийгмийн асуудлыг дэмжих чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.
Монголчууд бид багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг нь улс, нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа 21-р зуунд багш, сурган хүмүүжүүлэгчид маань эх орон ард түмнийхээ итгэлийг дааж, улам ихийг бүтээнэ гэдэгт итгэж байна. Эрдэм номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай” хэмээн онцолсон юм.
2022-2023 оны хичээлийн жилд “Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж нийслэлийн Засаг даргын А/1350 дугаар захирамжаар батламжилсан.
Энэхүү журмын хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулж, 5 – 10 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг олгож байна.
Эдгээр сургуулиуд нь дүүргийнхээ сургуулиудад менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээж буй бөгөөд менежментийн дэмжлэг үзүүлсэн сургуулиудын ахицаар ирэх жил дүгнэгдэх юм.
“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ”-аар:
1. Багануур дүүргийн З.Болормаа захиралтай Гүн галуутай цогцолбор сургууль
2. Баянгол дүүргийн Ч.Отгондаваа захиралтай 38 дугаар цогцолбор сургууль
3. Баянгол дүүргийн Л.Амартуяа захиралтай 93 дугаар сургууль
4. Налайх дүүргийн Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургууль
5. Баянзүрх дүүргийн Ч.Ганбилэг захиралтай 55 дугаар сургууль
6. Баянзүрх дүүргийн Б.Эрдэнэчимэг захиралтай 48 дугаар сургууль
7. Баянзүрх дүүргийн Н.Энхбат захиралтай 33 дугаар сургууль
8. Баянзүрх дүүргийн Б.Болортуяа захиралтай 92 дугаар сургууль
9. Сонгинохайрхан дүүргийн Г.Цагаанцоож захиралтай Ирээдүй цогцолбор сургууль
10. Сонгинохайрхан дүүргийн Ч.Хишигмаа захиралтай 65 дугаар сургууль
11. Сонгинохайрхан дүүргийн С.Энх-Ариун захиралтай Хөгжил цогцолбор сургууль
12. Сүхбаатар дүүргийн В.Хоролгарав захиралтай 3 дугаар сургууль
13. Сүхбаатар дүүргийн Н.Цэнгэлмаа захиралтай 2 дугаар сургууль
14. Сүхбаатар дүүргийн М.Мөнхбаатар захиралтай МУБИС-ийн ЕБСургууль
15. Хан-Уул дүүргийн Г.Цэлмүүн захиралтай Хобби сургууль
16. Хан-Уул дүүргийн Ч.Ундармаа захиралтай 32 дугаар сургууль
17. Хан-Уул дүүргийн Д.Тунгалаг захиралтай 75 дугаар сургууль
18. Чингэлтэй дүүргийн Т.Нарантуяа захиралтай 24 дүгээр сургууль
19. Чингэлтэй дүүргийн Ц.Цолмонбаатар захиралтай 23 дугаар сургууль
20. Чингэлтэй дүүргийн Э.Урантуяа захиралтай 139 дүгээр сургуулиуд тус тус шалгарлаа.
“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ЦЭЦЭРЛЭГ”-ээр:
1. Баянгол дүүргийн С.Уламбаяр эрхлэгчтэй 85 дугаар цэцэрлэг
2. Баянгол дүүргийн Н.Нансалмаа эрхлэгчтэй 15 дугаар цэцэрлэг
3. Баянгол дүүргийн Ц.Болормаа эрхлэгчтэй 162 дугаар цэцэрлэг
4. Баянгол дүүргийн О.Баянжаргал эрхлэгчтэй 77 дугаар цэцэрлэг
5. Баянзүрх дүүргийн З.Цацрал эрхлэгчтэй 22 дугаар цэцэрлэг
6. Баянзүрх дүүргийн С.Уранчимэг эрхлэгчтэй 59 дүгээр цэцэрлэг
7. Баянзүрх дүүргийн Б.Даваасамбуу эрхлэгчтэй 62 дугаар цэцэрлэг
8. Налайх дүүргийн Ж.Алтан-Од эрхлэгчтэй 152 дугаар цэцэрлэг
9. Сонгинохайрхан дүүргийн Ж Алтанчимэг эрхлэгчтэй 226 дугаар цэцэрлэг
10. Сонгинохайрхан дүүргийн Ц.Гэрэлхүү эрхлэгчтэй 104 дүгээр цэцэрлэг
11. Сонгинохайрхан дүүргийн Н.Атаржаргал эрхлэгчтэй 119 дүгээр цэцэрлэг
12. Сүхбаатар дүүргийн Д.Оюунчимэг эрхлэгчтэй 16 дугаар цэцэрлэг
13. Сүхбаатар дүүргийн С.Одсүрэн 175 дугаар цэцэрлэг
14. Хан-Уул дүүргийн С.Мөнхцэцэг эрхлэгчтэй 67 дугаар цэцэрлэг
15. Хан-Уул дүүргийн Ц.Алтантуул эрхлэгчтэй 209 дүгээр цэцэрлэг
16. Хан-Уул дүүргийн Б.Баясгалан эрхлэгчтэй Эрхий мэргэн цэцэрлэг
17. Чингэлтэй дүүргийн Ц.Дэлгэрмаа эрхлэгчтэй 174 дүгээр цэцэрлэг
18. Чингэлтэй дүүргийн Ш.Нямхүү эрхлэгчтэй 43 дугаар цэцэрлэг
19. Чингэлтэй дүүргийн Т.Сэлэнгэ эрхлэгчтэй 83 дугаар цэцэрлэг
20. Чингэлтэй дүүргийн Я.Энхтуяа эрхлэгчтэй 220 дугаар цэцэрлэгүүд шалгарч индексийн урамшууллаа гардан авлаа.
Шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгээр шалгарсан байгууллагууд хийж хэрэгжүүлж буй удирдлагын сайн менежмент, удирдлага багш нарын хамтын ажиллагаа, сургалтын технологи, шинэ санал, санаачилгаа бусад сургууль, цэцэрлэгүүдэд түгээн дэлгэрүүлж, зөвлөн тусалж, хамтран ажиллах юм.