НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ 2 НАСТАЙ ХҮҮХДИЙН ЦАХИМ ЭЛСЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТ ХИЙГДЛЭЭ.
Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаар тогтоол, БШУ-ны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 дугаар тушаалын дагуу хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх болон 2 настай хүүхдийг элсүүлэн сургах болсон. Энэхүү шийдвэртэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн “Бүртгэл, элсэлт”-ийг цахимаар зохион байгуулах болсон. Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, “Ухаалаг Шийдэл ТББ”-тай хамтран 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шинээр элсэх 2 настай хүүхдийн элсэлтийг хэрхэн явуулах, tsetserleg.ulaanbaatar.mn програмд хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгч, сургалтыг зохион байгууллаа. Сургалтад цахим бүртгэл, элсэлт явагдах төрийн өмчийн 250 цэцэрлэгийн эрхлэгч арга зүйч нар хамрагдсан.
Эцэг эх, асран хамгаалагчид 2018 онд төрсөн 2 настай хүүхдийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны 9:00 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цаг хүртэлх хугацаанд tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлнэ.
“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд дүнгийн мэдээлэл нь эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр очно.