Нийслэлийн төрийн өмчийн 261 цэцэрлэгийн эрхлэгч нарт НБГ-ын дарга Ж.Гантулга 2020-2021 оны хичээлийн жилийн хичээл сургалтын үйл ажиллагаа 2021 оны 02-р сарын 01-ээс эхлэхтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар онлайн хурлыг 01 дүгээр сарын 28-ны өдөр 14:00 цагт зохион байгууллаа.
Тус хурлаар сургуулийн өмнөх боловсролын теле болон цахим хичээлийн чанар үр дүнг сайжруулах, сурлагын хоцрогдлыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Мөн “Боловсролын орчинд хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах зүйлс, сайжруулах арга замууд” сэдвээр болон 2020 онд боловсролын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын танилцуулга, илэрч буй нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар улсын байцаагч нар холбогдох мэдээллийг өглөө.


