НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЭЭЛЖИТ СУРГАЛТ, УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн хэрэгжилт, гүйцэтгэл болон цаг үеийн бусад асуудлаар нийслэлийн төрийн өмчийн сургуулиудын захирал, багшийн хөгжил хариуцсан сургалтын менежерүүдэд ээлжит сургалт, уулзалтыг зохион байгууллаа.
Мөн тус уулзалт, сургалтаар боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан төсвийн шинэчлэлийн хүрээнд;
хувьсах зардлын бүрэлдэхүүнд багтсан
• цахим хэрэглээний зардал,
• эрүүл мэндийн үйлчилгээний зардал,
• багшийн тасралтгүй хөгжлийн зардал,
• хичээл практикийн зардал,
• сургалтын тоног төхөөрөмж, нөхөн хангалтын зардал,
• танхимаас гадуурх хичээл сургалтын үйл ажиллагааны зардлын гүйцэтгэлийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, цаашид хэрхэн үр дүнтэй хэрэглэх, зарцуулах талаар заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.
Мөн “Багшийн модуль сургалтын платформыг ашиглах” аргачлалын талаар APlus.mn сайтын үүсгэн байгуулагч Г.Гончигсумлаа, цахим сургуулийн сургалтын явц, анхаарах асуудлын талаар Medle цахим сургуулийн сургалтын менежер Н.Сайнбаяр нар танилцуулж, оролцогчдын асуултад хариулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин Нийслэлийн боловсролын сургалтын чанарын түвшин, дата мэдээллийг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.