Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин: -Нийслэлд ерөнхий боловсролын 158 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Бид хоёр жилийн хугацаанд бүх сургуулийг цахим системд холбох зорилт тавьсан. Энэ хүрээнд дөрвөн цахим платформ нийслэлийн сургуулиудад хэрэгжиж байна.