НИЙСЛЭЛИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВҮҮДЭД ЗӨВЛӨН
ТУСЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Нийслэлийн Насан туршийн боловсролын төвүүдийн байр, орчин, нөхцөл болон үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудлаар санал солилцож ажиллаж байна.
Тус газрын Бага боловсролын багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан, Д.Ариунболд, Мэргэжлийн боловсрол болон насан туршийн суралцахуй хариуцсан мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэ, Тэгш хамруулах боловсрол, сурах бичгийн хүртээмж хариуцсан мэргэжилтэн Ж.Халиунаа нар багш нарын мэргэжил арга зүйг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, зөвлөн тусалж байна.