Нийслэлийн математикийн багш нарын графикт сургалт 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагт зохион байгуулагдлаа. Онлайн сургалтаар Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн багш Г.Ууганбат “Рекуррент дараалал бодох хялбар арга” сэдвийн хүрээнд бодлогыг хялбар аргаар бодох арга зүйн зөвлөгөө өглөө.
Сургалтад ерөнхий боловсролын сургуулийн математикийн 85 багш хамрагдаж, багш нар санал бодлоо чөлөөтэй солилцож, эргэлзээтэй зүйлээ асууж ярилцлаа.