БНСУ-ын Онгун ротари клуб болон Баянзүрх ротари клубын хамтарсан төслийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 142 дугаар сургууль “Номын сангийн уншлага”-ын танхимтай боллоо. Клубуудын зүгээс уншлагын танхимд шаардагдах тавилга, тоног төхөөрөмжөөр хангаж, танхимыг иж бүрэн тохижуулж өгсөн байна.
Суралцагчдад сургалтын таатай орчинг бүрдүүлж, сурах үйлсийг дэмжиж ажилласан БНСУ-ын Онгун ротари клуб болон Баянзүрх ротари клубын хамт олонд талархал илэрхийлье.