Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нийслэлийн ерөнхий боловсролын 105 дугаар сургуулийн шинэ спорт заалны өргөтгөлийн ажил дуусаж, ашиглалтад орлоо.
Тус спорт заал нь 2 давхар бага сургуультайгаа хүзүүвчээр холбогдсон. 1 давхарт спорт заал, багшийн өрөө, хувцас солих өрөө, шат, шатны хонгил, 2 давхарт чийрэгжүүлэх өрөө, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөөтэйгээр баригдсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Мета менежмент” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.
Ерөнхий боловсролын 105 дугаар сургууль 1997 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 2700 гаруй сурагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.