Өнөөдөр нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ нар “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын холбоо” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдэл болон цаашид хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо.
