Нийслэлийн Боловсролын газраас теле болон цахим хичээлийн чанар, үр дүнг сайжруулах, суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах ажлын явцад тогтмол хяналт тавин, төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцан үүрэг, заавар, зөвлөмж өгөхийн зэрэгцээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн суралцагчдын теле болон цахим хичээлийн хамрагдалтын судалгааг 7 хоног бүр авч, анализ дүгнэлт хийж, үр дүнг ахиулахад анхааран ажиллаж байна.
Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын танхимын үйл ажиллагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа энэ нөхцөлд теле болон цахим хичээлийн чанар, үр дүнг сайжруулан хамрагдалтыг нэмэгдүүлэхэд боловсролын байгууллагын бүх шатанд санаачилга гарган бүтээлчээр ажиллах нь чухал байна.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн теле болон цахим хичээлд хамрагдаагүй байдалд дүн шинжилгээ хийж, агуулга эзэмшилтийн хоцрогдлыг арилгахад идэвх санаачилга гарган ажилласнаар Налайх, Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Багахангай, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд хамрагдалтыг өмнөх долоо хоногоос 0,20-3,80 хувиар, цэцэрлэгийн хамрагдалтыг Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд 2,4-4,2 хувиар нэмэгдүүлсэн байна.
Нийслэлийн хэмжээнд теле хичээлийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, зайн сургалтын явцад агуулгыг бататгах, хоцрогдлыг арилгах, суралцагчийн сурах үйлийг дэмжихэд манлайлан ажилласан сургууль, цэцэрлэгийн удирдлага, заах аргын нэгдэл, багш нартаа ажлын амжилт хүсье.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ:
- Баянгол-47 дугаар сургууль, 98,7%
- Чингэлтэй-23 дугаар сургууль, 99.6%
- Налайх -119 дүгээр сургууль, 90,0%
- Сонгинохайрхан -62 дугаар сургууль, 98,9%
- Баянзүрх-84 дүгээр сургууль, 96.6%
- Багануур-Боловсрол ЦС, 94%,
- Сүхбаатар-31 дүгээр сургууль, 92%
- Хан-Уул -118 дугаар сургууль, 99%
ЦЭЦЭРЛЭГ:
- Баянгол-161 дүгээр цэцэрлэг, 95,1% Мон эрин 98%
- Баянзүрх-20 дугаар цэцэрлэг, 96.6% Их Монголын үрс 98,2%
- Багануур-142 дугаар цэцэрлэг, 94%,
- Сүхбаатар-135 дугаар цэцэрлэг, 98.3% Бөмбөөлэй 97,4%
- Сонгинохайрхан -90 дүгээр цэцэрлэг, 97,4% Мөнх Ундарга 90,3%
- Налайх -123 дугаар цэцэрлэг, 86% Шинэ хүслэн 93%
- Хан-Уул -144 дүгээр цэцэрлэг, 94% Эрхий мэргэн 99,2%
- Чингэлтэй-5 дугаар цэцэрлэг, 98.8% Маамуу нааш ир 96,7%