Хөгжмийн хичээлийн орхигдсон агуулгыг хэрхэн нөхөх арга зүйн зөвлөмжийг 1-5 дугаар ангид хөгжмийн хичээлээр олгох чадваруудад тулгуурлан багш, эцэг эх, сурагчдад зөвлөсөн байдлаар томьёолов.
Хүүхдийн хөгжим СОНСОХ чадварын тухайд:
Хичээлийн сэдэв:
4.1.a. К.Сен-Санс “Заан” https://www.youtube.com/watch?v=fye9Kp1GK9Y
4.1.a. К.Сен-Санс “Арслангийн марш” https://www.youtube.com/watch?v=ahdPD2bmPy0&t=3s
4.2.a.Э.Григ “Эльфүүдийн бүжиг” https://www.youtube.com/watch?v=wzkfxlrLVXo
4.2.а.Ф.Шопен “Прелюди” https://www.youtube.com/watch?v=MveNaSWcLOQ
Багш нарт:
Сонсох үйлийг дүрст бичлэгтэй, ноот бичвэртэй хослуулж хөгжмийн өгүүлэмжийг илүү ойлгомжтой болгох мөн зураглалыг хөгжмийн илэрхийллийн аргуудтай холбож заах “Эльфүүдийн бүжиг” зохиолын хувьд хэдийгээр мазурка бүжгийн шинж төрхтэй боловч дунд зэргийн хурдтай бичигдсэн нь уянгын шинжтэй болгожээ. Хөгжмийн илэрхийллийн бас нэгэн чухал хэрэглүүр бол хурд гэдгийг сурагчдад тайлбарлан өгөх хэрэгтэй.
Эцэг эхчүүдэд:
Сонсох боломжоор буюу чихэвч, техник хэрэгслээр хангаж өгөх
Сонсох үйлийг хараатай хослуулахад интернэт орчноор туслах
Хэрхэн сонсох, юу олж сонсохыг багшийн заасан хичээлийн тусламжтай хүүхэдтэйгээ хамтран хийх
Сурагчдад:
Анхаарлаа төвлөрүүлэн сонсох
Сонсголын анализ хийж анхаарч сонсох
Хөгжмийн хэлийг тайлж унших
Утга санааг ойлгож сонсох
Дүрслэлт зураглалын тусламжтайгаар сонсох
Хүүхдийн ДУУЛАХ чадварын тухайд:
Хичээлийн сэдэв:
4.2.б. “Болжмор” дуу сурах бичгийн 21 дугаар хуудас
4.2.б. Улиралтай холбоотой хүүхдийн дуу /Багшийн сонголтоор/
Багш нарт:
Орхигдсон агуулгыг багш цахим хичээлээр бэлтгэн хүргэх
Лига, легато хоёрын ялгааг ойлгуулахдаа үгийн хуваарилалт дээр тулгуурлан дуулуулна.
Дууны хурд, тэмдэглэгээнүүд, айзам хэмжээ, зогсоцууд, үсрэлтүүд, хаана амьсгаа
авах, хэрхэн зөв амьсгаа авах, мажор минорын ялгаатай сонсогдож байгааг дууны ноот дээр ажиглуулан ярилцаарай.
Эцэг эхчүүдэд:
Багшийн өгсөн даалгаврыг цаг тухайд нь хийж өгөхөд анхаарах, мөн тоглоомын аргаар ойлгуулах нь илүү үр дүнтэй.
Сурагчдад:
КАНОН – Аялгууг даган хөөцөлдөж дуулах аргыг олон давтаж ойлгох
Хоёр хоолойгоор дуулж сурахад хамгийн гол нь бие биеэ маш анхааралтай сонсож зөөлөн дуулах
Хүүхдийн ХӨГЖИМДӨХ чадварын тухайд:
Хичээлийн сэдэв:
4.3.в.Бишгүүрээр хөгжимдье /Сурах бичгийн 30 дугаар хуудас/+Багшийн сонголтоор/
Багш нарт:
Бишгүүр хөгжмөөр багш өөрөө тоглож видео бичлэг хийж оруулах, зэмсэг дээр чанга, даяарын ялгааг илүү тод томруун гаргаж хөгжимдөх боломжтой болсонтой холбоотой.
Багш бишгүүр хөгжмөөр хөгжимдүүлэх дасгалуудыг сурч өөрөө дасгал сургуулилт хийсэн байх нь түүнийг сурагчдад заахад гарах хүндрэлүүдийг тайлбарлахад хялбар болно.
Эцэг эхчүүдэд:
Хөгжимдөх ая, зохиолын линк холбоосыг холбож өгөх хөгжимдөх нөхцөлийг бүрдүүлж өгөх
Сурагчдад:
Бишгүүр хөгжмөөр хөгжимдөхдөө дүрмийн дагуу бие даан давтах, хүчдэлийн тэмдгүүдийг хэрэглэх
Бишгүүрээр гүйцэтгэх дасгалуудыг хөгжимдөхийн өмнө хэмнэлийг сайн ажиглах
Хүүхдийн БҮЖИГЛЭХ чадварын тухайд:
Хичээлийн сэдэв:
4.2.г. “Хамтдаа бүжиглэе” сурах бичгийн 33 дугаар хуудас тойрон бүжиг + багшийн сонголтоор
Багш нарт:
Энэ хөгжимт хөдөлгөөн нь дан хөлийн хөдөлгөөнөөс бүтсэн учраас эхлээд хүүхдүүд гараа ташаандаа авч байгаад бие даан ганцаараа хийж гүйцэтгэж сурна. Сурах бичгийн зургийн дарааллын дагуу хийж гүйцэтгэх аргачиллыг зөв заах
Эцэг эхчүүдэд:
Цахим, онлайн, танхимын хосолсон орчинд сурах нөхцөлийг бүрдүүлж хяналт тавих
Сурагчдад:
Хүүхдүүд хөдөлгөөнийг сайн хийж сурсны дараа хамтаараа гүйцэтгэх хэрэгтэй.
Багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэх
Хүүхдийн ЗОХИОН НАЙРУУЛАХ чадварын тухайд:
Хичээлийн сэдэв:
Сурах бичгийн 34, 35 дугаар хуудасны дасгал ажлууд+дуулах дуу, хөгжимдөх зохиолд анализ хийх дасгалууд econtent-ийн интерактив хичээл
Багш нарт зөвлөх нь:
econtent дахь интерактив хичээлийг хэсэгчлэн хичээлдээ ашиглах, тайлбарлуулах, түүнчлэн дахилт, хувиргал, түлхүүр, айзам хэмжээ, хүчдэл, ноотнууд, легато, стаккато тэмдгүүдийг зөв нэрлэн бичих даалгавраар орлуулж болно.
Дүрст тэмдэглэгээнүүдийн нэрийг багш 5 минутын хугацаанд нэрлүүлэн бичүүлээрэй.
Эцэг эхчүүдэд зөвлөх нь:
Хүүхэдтэйгээ даалгаврыг хамтарч гүйцэтгэх, хэрэгтэй хэрэглэдэхүүнийг нь бэлдэж өгөх
Сурагчдад зөвлөх нь:
econtent дахь интерактив хичээлийг бие даан судалж, хичээлийн бататгалыг хийх
Хөгжмийн илэрхийллүүдийг сурагчид нэрлэхийн зэрэгцээ үүргийг нь мэддэг байх хэрэгтэй.