НИЙСЛЭЛИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН НИЙТ БАГШ, СУРАЛЦАГЧДЫН НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧИЛЖ БАЙНА

Коронавируст халдвар (COVID-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комиссын 2020 оны 12 дугаар тогтоол, БШУ-ны сайдын 2020 оны А/146 дугаар тушаалаар хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон.

Нийслэлийн Боловсролын газраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг яаралтай авах, салбарын хэмжээнд мэдээллийн бодит байдалд анхаарч ажиллах үүднээс 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа  багш, суралцагч, тэдгээрийн эцэг эхийн мэдээллийг боловсролын салбарын нэгдсэн системд шинэчлэх ажлыг зохион байгуулж байна.

Болзошгүй аюулаас цаг алдалгүй урьдчилан сэргийлэхэд бодитой мэдээлэл нэн чухал байгаа тул нийслэлийн боловсролын салбарын удирдах ажилтан, багш нар та бүхэн БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМД бодит мэдээллийг үнэн зөв шуурхай оруулж хамтран ажиллана уу