НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2022 ОНЫ I УЛИРЛЫН

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

  1. НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ ИРСЭН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ

Нийслэлийн Боловсролын газарт 2022 оны I улиралд нийт 120 өргөдөл, гомдол ирснийг “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд судлан шийдвэрлэсэн байна.

Иргэдээс нийт 120 өргөдөл, гомдол, санал, хүсэлт, талархал ирүүлсний 119 /99.2%/-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 1 /0.8%/ өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.

Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 120 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 61 /50.9%/, Засгийн газрын 11-11 төвөөр 43 /35.8%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 12 /10%/, E-Service –ээр 3 /2.5%/,  гар утасны аппликейшнээр ирсэн 1 /0.8%/ тус тус бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал,  санал 16 /13.3%/, хүсэлт 47 /39.2%/, гомдол 56 /46.7%/, талархал 1 /0.8%/ хувийг тус тус эзэлж байна.

Шийдвэрлэгдсэн нийт 119 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 2 хоног 07 цаг 24 минут буюу Нийслэлийн зорилтод төвшинд хүрсэн үзүүлэлттэй байна. Ирсэн өргөдөл гомдлын 102 буюу 85.7 хувийг 5 хоногт, 13 буюу 10.9 хувийг 10 хоногт багтаан түргэн шуурхай хянан шийдвэрлэж, 77 / 64%/ өргөдөл гомдлыг иргэний талд эцэслэн шийдвэрлэж ажилласан.

Байгууллагад ирсэн өргөдөл, гомдол, түүний шийдвэрлэлтийг долоо хоног бүрийн Даваа гарагт байгууллагын Удирдах ажилтны шуурхай хуралдаанаар хэлэлцүүлж, өргөдөл гарах болсон шалтгаан нөхцлийг тухай бүр нь судалж, хяналт тавьж ажиллаж байна.

Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу харьяаллын дагуу шилжүүлсэн өргөдөл гомдлыг албан бичгээр хүлээн авч Архив албан хэрэг хөтлөлтийн системд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна.

Өргөдөл, гомдлын хандалтыг жагсаалтаар авч үзвэл:

Нийт өргөдөл гомдлын 77 буюу 64.1 хувийг Боловсролын салбарын үйл ажиллагаа, ерөнхий боловсролын үйлчилгээний талаарх өргөдөл гомдол эзэлж байна.

  1. Боловсролын салбарын үйл ажиллагааны тухай 58 /48.33%/
  2. Ерөнхий боловсролын үйлчилгээний тухай 19 /15.83%/
  3. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тухай 21 /17.5%/
  4. Боловсролын байгууллагын барилга, байгууламж, газрын тухай 3 /2.5%/
  5. Боловсролын салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай 5 /4.17 %/
  6. Боловсролын салбарын хүний нөөцийн тухай 4 /3.33%/
  7. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааны тухай 1 /0.83%/
  8. Боловсролын байгууллагын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тухай 3 /2.5%/
  9. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бодлого, үйл ажиллагааны тухай 1 /0.83%/
  10. Замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, зохицуулалтын тухай 1 /0.83%/
  11. Хог хаягдал шатаах, орчны эвгүй үнэр, бохирдлын талаар 1 /0.83%/
  12. Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын тухай 1 /0.83%/
  13. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны тухай 1 /0.83%/
  14. Цалин хөлсний тухай 1 /0.83%/ тус тус эзэлж байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн тайлан /нэгж, хэлтсээр/ авч үзвэл: Захиргааны хэлтэст 38 /31.7%/, Боловсролын бодлого багшийн хөгжлийн хэлтэст 12 /10%/, Санхүү, хөрөнгө, оруулалтын төлөвлөлтийн хэлтэст 7 /5.8%/, Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтэст 61 /50.8%/, Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтэст 2 /1.7%/ өргөдөл гомдол хуваарилагдсан байна.

Өргөдөл гомдлын хандалт, шийдвэрлэлтийн индексийн үзүүлэлтээр авч үзвэл:

PAI

Хандалтын индекс

PDI

Шийдвэрлэлтийн индекс

PTI

Шийдвэрлэлтийн хугацааны индекс

PQI

Шийдвэрлэлтийн чанарын индекс

PCI

Өргөдөл гомдлын индекс

0.063 0.992 0.891 0.999 0.877

Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн байдлыг өмнөх онтой харьцуулбал:

Тус газарт 2021 оны I улиралд иргэдээс 37 өргөдөл, 2022 оны I улиралд 120 өргөдөл гомдол ирж өмнөх онтой харьцуулахад өргөдөл гомдлын тоо 83-аар өссөн байна. Тайлант хугацаанд цэцэрлэгийн нэмэлт элсэлт бүртгэл зохион байгуулагдсан, төрийн болон төрийн бус өмчийн  ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчилсөн шийдвэрүүд нь өргөдлийн тоо өсөх шалтгаан нөхцөл болсон байна. Харин шийдвэрлэлтийн дундаж хугацаа 2021 оны I улиралд 3 хоног 3 цаг 04 минут байсан бол 2022 оны I улиралд 2 хоног 07 цаг 24 минут болж, шийдвэрлэлтийн дундаж хугацаа 1 хоногоор буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн Боловсролын газарт иргэдээс гаргасан гомдол, саналыг холбогдох албан тушаалтанд уламжилж, зохих хууль, журмын хүрээнд шуурхай шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, үр дүнг тооцох, нээлттэй, ил тод байдлыг ханган ажиллаж байна. Тайлангийн хугацаанд нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 120 өргөдөл гомдлоос 1 өргөдлийг хугацаанд нь судалж, 119 өргөдлийг шийдвэрлэж, 99.2 хувийн шийдвэрлэлттэй ажиллаж байна.