НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ-УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, эрх зүйн шинэчлэл түүнийг хэрэгжүүлэх менежмент, анхаарах зарим асуудлын талаар нэгдсэн мэдээлэл хүргэж, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт уулзалтыг нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтныг хамруулан зохион байгуулж байна.
Сургалт, уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 281 захирал, цэцэрлэгийн 671 эрхлэгч нар оролцож,
• 2022-2023 оны хичээлийн жилийн зорилго, зорилт
• Сургалтын хөтөлбөр, агуулга
• Гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээ, аргачлал
• Багшийн тасралтгүй хөгжил
• Байгууллагын удирдлага менежмент ямар байх талаар зарчмын асуудлуудаа тохирч, заавар, чиглэл авч байна.
Сургалт, уулзалтыг нээж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үг хэлэв. Мөн Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болоон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэндчилгээ дэвшүүлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Сургалт, уулзалтад:
– “Багшийн тасралтгүй хөгжил, боловсролын менежмент” сэдвээр нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин,
– “Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн” сэдвээр БҮТ-ийн захирал Л.Ганбат
– “Хувьсаж буй боловсролд багшийн үүрэг, оролцоо” сэдвээр БСҮХ-ийн захирал М.Итгэл (Ph.D) нар илтгэл сонордуулна.