Улсын онцгой комиссын шийдвэр, төлөвлөгөөний дагуу Боловсролын салбарын ажилтнуудыг дархлаажуулах ажил 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 8 дүүргийн 18134 багш, ажилчид буюу 52.2 хувь эхний тун вакцинд хамрагдлаа. Төлөвлөгөөний дагуу Нийслэлийн боловсролын салбарынханы вакцинжуулалт үргэлжилж байна.