НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛҮҮДИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгох зорилгоор 2022-2024 онд “Улаанбаатар хотын цахим шилжилт” төслийг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэхээр болсон.
Энэ хүрээнд тус газраас нийслэлийн боловсролын салбарт авч хэрэгжүүлэх технологийн шийдлийн талаар “Дижитал Эдү Менежмент” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр “Дижитал Эдү Менежмент” ХХК- аас “E-School” сургуулийн удирдлагуудад, “E-Teacher” багш нарт, “E-Parent” эцэг, эхчүүдэд, “E-Student” буюу сурагчдад зориулсан аппликэйшнүүдээс бүрдсэн системээ танилцууллаа.
Тухайлбал, “E-Parent” буюу эцэг, эхчүүдэд зориулсан аппликэйшны тусламжтайгаар эцэг, эхчүүд хүүхдийнхээ сурлага, хүмүүжил болоод тухайн өдрийнх нь идсэн хоол, сургуулийн автобустай холбоотой мэдээлэл зэргийг нэг дороос авах боломжтой болох юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 8 сургуульд тус системийг нэвтрүүлээд байна.
2022-2023 оны хичээлийн жилд багтаан нэмж 40 сургуулийг тус системд нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.