2022 оны 10 дугаар сарын 31
Нийслэлийн Боловсролын газарт 2022 оны 10 дугаар сард /2022.10.01-10.25/ нийт 189 өргөдөл, гомдол ирснийг “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд судалж, шийдвэрлэн ажиллаж байна.
Иргэдээс нийт 189 өргөдөл, гомдол, санал, хүсэлт, талархал ирүүлсний 154 /82%/-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 35 /18%/ өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.
Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 189 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 4 /2.1%/, Засгийн газрын 11-11 төвөөр 159 /84.1%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 16 /8.5%/, E-Service –ээр 10 /5.3%/ тус тус бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал, санал 19 /10.05%/, хүсэлт 58 /30.69%/, гомдол 111 /58.73%/, талархал 1 /0.53 %/ хувийг тус тус эзэлж байна.
Шийдвэрлэгдсэн нийт 154 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 8 хоног 11 цаг 01 минут байна. Шийдвэрлэгдсэн нийт өргөдөл гомдлын 57 буюу 37.01 хувийг 5 хоногт, 50 буюу 32.47 хувийг 10 хоногт багтаан түргэн шуурхай хянан шийдвэрлэж, 31 /20%/ өргөдөлд боломжгүй тухай, 83 /54%/ өргөдлийг иргэний талд эцэслэн шийдвэрлэж ажилласан.
Тайлант хугацаанд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу харьяаллын дагуу шилжүүлсэн өргөдөл гомдлыг албан бичгээр хүлээн авч Архив албан хэрэг хөтлөлтийн системд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна.
Өргөдөл гаргахаар биеэр ирсэн иргэдийг зохих журмын дагуу хүлээн авч холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч, 16 өргөдөл гомдлыг албан ёсоор бичгээр хүлээн авч, хууль, журамд заасан хугацаанд өргөдөл гомдлын нэгдсэн системд бүртгэж, шийдвэрлэсэн.
Өргөдөл, гомдлын хандалтыг жагсаалтаар авч үзвэл:
- Боловсролын салбарын үйл ажиллагааны тухай 60 /32.61%/
- Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тухай 39 /21.20%/
- Ерөнхий боловсролын үйлчилгээний тухай 36 /19.57%/
- Боловсролын байгууллагын барилга, байгууламж, газрын тухай 26 /14.13%/
- Боловсролын салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай 7 /3.80 %/
- Нийслэлийн Засаг даргын Хэрэгжүүлэгч агентлагын үйл ажиллагааны тухай 4 /2.17 %/
- Хандивын мөнгө, мөнгө хураалтын тухай 4 /2.17 %/
- Дүрэмт хувцас, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний тухай 2 /1.09 %/
- Барилга, байгууламж барих, өргөтгөх тухай 2 /1.09 %/
- Нийтийн тээврийн салбарын үйл ажиллагааны тухай 1 /0.54 %/
- Боловсролын салбарын хүний нөөцийн тухай 1 /0.54 %/
- Автобусны чиглэл, маршрутын тухай 1 /0.54 %/
- Боловсролын байгууллагын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тухай 1 /0.54%/
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн тайлан /нэгж, хэлтсээр/ авч үзвэл: Захиргааны хэлтэст 39 /20.7%/, Боловсролын бодлого багшийн хөгжлийн хэлтэст 22 /11.6%/, Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтэст 69 /36.5%/, Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтэст 11 /5.8%/, Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтэст 48 /25.4%/ өргөдөл гомдол хуваарилагдсан байна.
Мөн тайлант хугацаанд байгууллагын 70113039 дугаарт 664 иргэний дуудлагыг хүлээн авч холбогдох мэдээллийг өгч ажилласан. Үүнээс өргөдөл, гомдол санал, хүсэлт өгөх дотуур дугаараар 109 иргэн холбогдож, санал, хүсэлтээ шийдвэрлүүлсэн байна.
Нийслэлийн Боловсролын газраас иргэд олон нийт, багш, суралцагчдад үндсэн 4 төрлийн үйлчилгээг үзүүлдэг.
Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас сургууль, цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг дэмжиж, сургууль цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд нийслэлийн Боловсролын газраас шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг цахим хэлбэрээр буюу www.license.edu.mn системээр хүлээн авч, 2022 онд 14 цэцэрлэг, 8 сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон.
2022 оны 10 дугаар сард 2 цэцэрлэг, 2 сургуулийг шинээр байгуулах, 2 цэцэрлэгийн хаягийг өөрчилж, тусгай зөвшөөрлийг олголоо.
Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд гадаад улсаас шилжин ирж буй суралцагчийн боловсролын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх үйлчилгээг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/156 дугаар тушаалын “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам”-ын дагуу үзүүлж, 2022 оны 10 дугаар сарын 1-нээс 25-ны өдрүүдэд нийт 24 суралцагчийн хүсэлтийг цаасаар хүлээн авч, баримт бичгийг дүйцүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн “Цахим” төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-д заасны дагуу карт олгож байна. 2022 оны 10 дугаар сарын 1-нээс 25-ны өдрүүдэд нийт 11 их дээд сургуулийн 2331 оюутанд цахим карт олгосон байна.