2022 оны 07 дугаар сарын 29
Нийслэлийн Боловсролын газарт 2022 оны 07 дугаар байдлаар нийт 24 өргөдөл, гомдол ирснийг “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд судлан шийдвэрлэсэн байна.
Иргэдээс нийт 24 гомдол, санал, хүсэлт, ирүүлсний 20 /83.3%/-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 4 /16.6%/ өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.
Тайлант хугацаанд бүртгэгдсэн өргөдлөөс гадна 06 дугаар сард бүртгэгдсэн 3 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 24 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 3 /12.5%/, Засгийн газрын 11-11 төвөөр 16 /66.6%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 5 /20.8%/ тус тус бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал, санал 1 / 4.2%/, хүсэлт 8 /33.3%/, гомдол 15 /62.5%/ хувийг тус тус эзэлж байна.
Тайлант хугацаанд саналын шинжтэй 1 өргөдөл бүртгэгдсэн бөгөөд иргэний саналыг үйл ажиллагаандаа тусгах боломжгүй байна.
Шийдвэрлэгдсэн нийт 23 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 5 цаг 51 минут байна. Тайлант хугацаанд нийтээр тэмдэглэх баяр ёслолын хоногууд таарсан, мөн хичээлийн жил дуусч, сургууль, цэцэрлэгийн багш ажилчдын ээлжийн амралт эхэлсэн байгаа нь өргөдөл гомдол шийдвэрлэлтийн дундаж хугацаа өсөх шалтгаан нөхцөл болж байна.
Ирсэн өргөдөл гомдлын 10 буюу 43.5 хувийг 5 хоногт, 12 буюу 50 хувийг 10 хоногт багтаан түргэн шуурхай хянан шийдвэрлэж, 20 / 87%/ өргөдөл гомдлыг иргэний талд эцэслэн шийдвэрлэж ажилласан.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу харьяаллын дагуу шилжүүлсэн өргөдөл гомдлыг албан бичгээр хүлээн авч Архив албан хэрэг хөтлөлтийн системд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна.
Өргөдөл, гомдлын хандалтыг жагсаалтаар авч үзвэл:
Нийт өргөдөл гомдлын 12 буюу 50 хувийг Боловсролын байгууллагын барилга, байгууламж, газрын тухай өргөдөл гомдол эзэлж байна.
- Боловсролын салбарын үйл ажиллагааны тухай 4 /16.7%/
- Ерөнхий боловсролын үйлчилгээний тухай 2 /8.3%/
- Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тухай 2 /8.3%/
- Боловсролын байгууллагын барилга, байгууламж, газрын тухай 12 /50%/
- Боловсролын салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай 1 /4.2 %/
- Боловсролын салбарын хүний нөөцийн тухай 1/4.2%/
- Барилгын лавлагаа мэдээлэл, тодорхойлол хүсэх тухай 1/4.2%/
- Барилга, байгууламж барих, өргөтгөх тухай 1/4.2%/
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн тайлан /нэгж, хэлтсээр/ авч үзвэл: Захиргааны хэлтэст 4 /16.7%/, Боловсролын бодлого багшийн хөгжлийн хэлтэст 2 /8.3%/, Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтэст 17 /70.8%/, Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтэст 1 /4.2 %/ өргөдөл гомдол хуваарилагдсан байна.
Нийслэлийн Боловсролын газар
Захиргааны хэлтэс
Өргөдөл гомдол, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Уранбайгаль
Утас: 70113039-7, 98081881