Нийслэлийн Боловсролын газарт 2022 онд нийт 1215 өргөдөл, гомдол ирснийг “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон “Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд судлан шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 1215 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 125 /10.29%/, Засгийн газрын 11-11 төвөөр 956 /78.68%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 99 /8.15%/, НҮНТ бүртгэсэн 8 /0.66%/ E-Service –ээр 24 /1.98%/, гар утасны аппликейшнээр ирсэн 3 /0.25%/ тус тус бүртгэгдсэн. Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал, санал 133 /10.95%/, хүсэлт 358 /29.47%/, гомдол 710 /58.44%/, талархал 14 /1.15%/ хувийг тус тус эзэлж байна.

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 5 хоног 22 цаг 17 минут буюу Нийслэлийн зорилтод төвшинд хүрсэн үзүүлэлттэй байна. Өргөдөл гомдлын 717 буюу 59.1 хувийг 5 хоногт, 284 буюу 23.4 хувийг 10 хоногт буюу шийдвэрлэгдсэн нийт өргөдөл гомдлын 1001 буюу 82.5 хувийг түргэн шуурхай хянан шийдвэрлэж ажилласан. Мөн нийт өргөдлөөс 741 / 61%/ өргөдөл гомдлыг иргэний талд эцэслэн шийдвэрлэж ажилласан байна.

Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан, гомдол гарах болсон шалтгаан нөхцөлийг судлах үүднээс ирсэн өргөдөл гомдол, түүний шийдвэрлэлтийн байдалд 7 хоног бүр мониторинг хийж, Даваа гараг бүрд байгууллагын Удирдах ажилтны шуурхай хуралдаанаар хэлэлцүүлж, хяналт тавьж ажиллаж байна. Тайлант хугацаанд байгууллагын шуурхай хуралдаанаар 40 удаа өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар хэлэлцсэн байна.

Мөн иргэдээс гаргасан өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийж, улирлын болон цаг үеийн асуудлаар давтан гарч буй өргөдөл гомдлын шалтгаан нөхцлийг судалж “Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г үндсэн 2 зорилтын хүрээнд 13 арга хэмжээтэй баталж, хэрэгжилтийг ханган ажиллав.

Тайлант хугацаанд өргөдөл гаргахаар биеэр ирсэн 135 иргэнийг зохих журмын дагуу хүлээн авч холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч, 99 өргөдөл гомдлыг албан ёсоор бичгээр хүлээн авч заасан хугацаанд өргөдөл гомдлын нэгдсэн системд бүртгэж, шийдвэрлэсэн.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн тайлан /нэгж, хэлтсээр/ авч үзвэл: Захиргааны хэлтэст 307 /25.3%/, Боловсролын бодлого багшийн хөгжлийн хэлтэст 165 /13.6%/, Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтэст 386 /31.8%/, %/, Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтэст 243 /20%/ өргөдөл гомдол хуваарилагдсан байна.

Тус газарт иргэдээс ирүүлсэн нийт 1215 өргөдөл, гомдлыг агуулгаар авч үзвэл:
Ерөнхий боловсролын сургуулийн барилга, байгууламжийн асуудлаар – 210 /17.3%/, Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, барилга, байгууламжийг ашиглалтад оруулах асуудлаар – 145 /11.9%/, Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалин хөлстэй холбоотой асуудлаар – 31 /2.6%/, Хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчлөх асуудлаар – 48 /3.9%/, Багш, ажилтны харилцаа хандлага, ёс зүйн асуудлаар – 88 /7.2%/, Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой асуудлаар – 114 /9.4%/, Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт бүртгэл, хамран сургах тойргийн асуудлаар – 73 /6 %/, “Сургуулийн автобус”-ны хүртээмжийн асуудлаар – 78 /6.4 %/, Сургалтын үйл ажиллагаа зохион байгуулалтын асуудлаар – 31 /2.6%/, Багш боловсон хүчин, хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө, чанар хүртээмжийн асуудлаар – 50 /4.1%/, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ариун цэврийн асуудлаар – 38 /3.1 %, Хичээлээс гадуурх үйл ажиллагаа, хандив, мөнгө хураалттай холбоотой асуудлаар – 48 /4%/, Сургууль, цэцэрлэгийн нийтийн эзэмшлийн талбайн асуудлаар – 7 /0.6%/, Ерөнхий боловсролын сургуульд хяналт шалгалт хийлгэх, суралцагчийн хувийн хэрэг барьцаалсан тухай асуудлаар- 25 /2%/, Суралцах орчны аюулгүй байдлын асуудлаар – 60 /4.9 %/, Сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлаар – 53 /4.4 %/, Цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэх, эхлэх цагт өөрчлөлт оруулах асуудлаар 29 /2.4%/, Цэцэрлэгийн хувьсах зардлын талаарх санал хүсэлт – 10 /0.8%/, Нийслэлийн Засаг даргатай уулзах уулзалтын санал – 3 /0.2%/, Хүний нөөцийн асуудлаар – 18 /1.5%/, Сурах бичгийн хүртээмжийн асуудлаар – 17 /1.4%/, Тусгай хэрэгцээт боловсрол, суралцагчийн асуудлаар – 9 /0.7%/, Талархал дэвшүүлсэн – 14 /1.2%/, Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн асуудлаар – 2 /0.2%/, Өргөдөл дахин шийдвэрлүүлэх асуудлаар – 5 /0.4%/, Хөдөлмөрийн маргаан болон салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар – 5 /0.4%/, Статистик бүртгэлийн асуудлаар – 2 /0.2%/, Өргөдөл цуцлах асуудлаар – 2 /0.2%/ өргөдөл гомдол бүртгэгдсэнийг холбогдох хууль, журмын хүрээнд судлан шийдвэрлэсэн болно.

Тайлангийн I, II улиралд /erp.ulaanbaatar.mn/цахим хуудсаар ирсэн гомдлоос гадна нийслэлийн Боловсролын газрын 70113039 утсанд иргэдээс 507 санал, хүсэлт гаргасныг тухай бүрд шийдвэрлэж ажиллав. Тус газар нь байгууллагын дуудлагын нэгдсэн үйлчилгээ (CallPro) -нд шилжиж, 70113039 ганц дугаараар иргэд, олон нийтийг хүлээн авах болсон. Тус үйлчилгээнд шилжсэнээр нэг толгой дугаар дээр дуудлагыг төвлөрүүлж, иргэдэд дугаарыг хоногшуулах, дуудлага хийхэд нь төвөггүй байх, хэрэглэгчийн дуудлагад шуурхай хариулах, гомдол саналыг түргэн шийдвэрлэх боломжуудыг нэмэгдүүлсэн. Тайлангийн III, IV улиралд байгууллагын 70113039 дугаарт 3334 иргэний дуудлагыг хүлээн авч холбогдох мэдээллийг өгч ажилласан. Үүнээс өргөдөл, гомдол санал, хүсэлт өгөх дотуур дугаараар 818 иргэн холбогдож, тайлант хугацаанд утсаар нийт 1325 санал, хүсэлтийг хүлээн авч тухай бүр шийдвэрлэсэн байна.