НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН
ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН
2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр
- Нийслэлийн Боловсролын газарт ирсэн өргөдөл гомдол
Нийслэлийн Боловсролын газарт 2021 оны 1 дүгээр улиралд нийт 37 өргөдөл, гомдол ирснийг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу бүрэн эрхийн хүрээнд судлан шийдвэрлэсэн байна.
Бүртгэгдсэн 37 өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал, санал-9 (24.32%), хүсэлт-16 (43.24%), гомдол-12 (32.43%) хувийг тус тус эзэлж байна.
Нийслэлийн Боловсролын газарт иргэдээс нийт 37 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирүүлсний 32-ийг удирдах албан тушаалтан, холбогдох мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгийн удирдлагатай хамтран хууль тогтоомжийн дагуу хариуг өгч шийдвэрлэж, 5 өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.
Шийдвэрлэсэн нийт 32 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 6, Засгийн газрын 11-11 төвөөр 11, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 11, гар утасны аппликейшнээр 4 тус тус бүртгэгдсэн байна.
Шийдвэрлэсэн нийт 32 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 3 хоног 3 цаг 04 минут буюу Нийслэлийн зорилтод төвшинд хүрсэн үзүүлэлттэй байна.
Тайлант хугацаанд /erp.ulaanbaatar.mn/цахим хуудсаар ирсэн гомдлоос гадна нийслэлийн Боловсролын газрын 70113039 утсанд иргэдээс гаргасан гомдол, санал, хүсэлтийг тухай бүрд шийдвэрлэж ажиллав.
- Дүүргийн Боловсролын хэлтэст ирсэн өргөдөл гомдол:
Тайлант хугацаанд дүүргүүдийн Боловсролын хэлтэст нийт 72 гомдол хүсэлт ирснийг өргөдөл гомдлын нэгдсэн системээр болон бичгээр хүлээн авч ажлын 3-10 хоногт багтаан шийдвэрлэсэн байна.