НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН, ЗӨВЛӨХ БАГШ НАР МЕНТОР БАГШ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙНА
Багшийг ажлын байран дээр тасралтгүй хөгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх МЕНТОР багш нарыг бэлтгэх зорилгоор “Чанарыг сайжруулах менторчлол” хөтөлбөрийг Боловсролын ерөнхий газраас хэрэгжүүлж буй.
Хөтөлбөрт аймаг, нийслэлийн зөвлөх багш нар болон нийслэл, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн нар хамрагдаж байна.
Хөтөлбөр 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд оролцогчид танхим болон цахим сургалт, зөвлөн туслах ажилд хамрагдан дараах 7 чиглэлээр менторчлох арга барил, ур чадвар эзэмшинэ. Үүнд:
• Харилцаа
• Гэр бүл, олон нийтийн оролцоо
• Тэгш хамруулах, ялгаатай байдал, олон нийтийн оролцоо
• Төлөвлөлт ба үнэлгээ
• Багшлах арга зүй
• Сургалтын орчин
• Багшийн хөгжил
Мөн хөтөлбөрт хамрагдаж буй багш нар нь дээрх 7 чиглэлээр сургалт, зөвлөн туслах ажилд хамрагдахаас гадна ажлын байрандаа чиглүүлэгч багшийн удирдлага дор дадлага хийх бөгөөд тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд Ментор багшаар ажиллах гэрчилгээ авах юм.