Боловсрол шинжлэх ухааны сайдын 2023 оны А/01 дүгээр тушаалаар 2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарласан.
Энэ зорилтын хүрээнд:
1. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт
2. Суралцагчийн хөгжил, хамгаалал
3. Багшийн хөгжил
4. Удирдлагын манлайлал
5. Сургалтын орчин
6. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж
гэсэн 6 чиглэлээр үнэлгээний үр дүнгийн мэдээлэлд үндэслэн сургууль, сургалтын байгууллагын менежментийг сайжруулах аргачлал, загвар боловсруулан хэрэгжүүлэх менежментийн багууд үндэсний болон орон нутгийн, сургалтын байгууллагын түвшин бүрд ажиллана.
Энэ хүрээнд Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэл, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд “Сургуулийн менежментийг сайжруулах аргачлал” сэдвээр боловсролын байгууллагын болон багшийн үнэлгээний үр дүнгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлох аргачлал боловсруулан хэлэлцүүлэх сургалт, семинарт хамрагдсаар байна.
Энэ удаа нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд “Сургуулийн менежментийг сайжруулах аргачлал” сэдвээр сургалтад хамрагдаж, боловсролын байгууллагын болон багшийн үнэлгээний үр дүнгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, орон нутаг, сургуулийн түвшинд менежментийг сайжруулахад хэрэгжүүлэх аргачлалд суралцаж байна.