НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРЫН “ЗӨВЛӨЛДӨХ БАГ”-ИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Боловсролын газрын даргын “Зөвлөн туслах ажлыг зохион байгуулах тухай” 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/78 дугаар тушаалаар суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, ололт, амжилт, сайн туршлага, технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын биеийн тамирын багш нарын “Зөвлөлдөх баг”-ийг байгуулсан.

Нийслэлийн Боловсролын газраас “Зөвлөлдөх баг”-ийн гишүүдийг чадавхжуулах, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг ханган, зөвлөн чиглүүлэх ”Ментор багш” болгон дадлагажуулах сургалтыг судлагдахуун бүрээр зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын 18, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 6, нийт 24 гишүүн, багш хамрагдлаа.

Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул зөвлөлдөх багийн гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ, цаашид зөвлөлдөх багийг дэмжих, урамшуулах талаар төлөвлөж буй ажлуудын талаар дурдаад сургалтаас олж авсан мэдээлэл, туршлагаа зөвлөн туслах үйлчилгээ болон цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг зөвлөлөө.
-“Багшлахуй ба суралцахуй” сэдвээр МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн багш, доктор Ш.Ичинхорлоо,
– Биеийн тамирын сургалтын арга зүйг сайжруулах асуудал” сэдвээр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Онолын тэнхимийн багш Л.Уртнасан /профессор, Ph.D/,
-“ЕБС-ийн спортын секц дугуйлангийн дасгалжуулалтын хөтөлбөр” сэдвээр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт тоглоомын тэнхимийн багш Н.Жамьяандавга /Ph.D/ нар мэдээлэл хийж, дадлага сургалтыг зохион байгууллаа. Мөн нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн А.Гантулга “Зөвлөн туслах үйлчилгээний явц, цаашид анхаарах зарим асуудал”-аар мэдээлэл, чиглэл өгөв.