НИЙСЛЭЛИЙН БАГШ НАРЫН “СПОРТЫН НААДАМ- 2022” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын 56 дахь баярыг угтаж, нийслэлийн Боловсролын газраас нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд “СПОРТ НААДАМ-2022” уламжлалт тэмцээнийг зохион байгуулж байна.
“СПОРТ НААДАМ-2022” нь волейбол, сагсан бөмбөг, заалны хөл бөмбөг, багийн аэробек, үндэсний бөхийн төрлүүдээр явагдах бөгөөд олимпийн системээр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулах юм.
Тэмцээний нээлт өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр боллоо.
Тэмцээн энэ сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, нийслэлийн багш нарын аварга баг, дүүргээ шалгаруулна.