НИЙСЛЭЛИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ЗАЛУУ БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Залуу багш нарын үйл ажиллагааг сурталчлах, хамтын ажиллагааг сайжруулан хүүхэд бүрийг хөгжүүлэх, хичээл заах арга туршлагыг түгээн дэлгэрүүлж, ээлжит хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн бага боловсролын залуу багш нарын ур чадварын уралдааныг зохион байгууллаа.
Уламжлал болгон 25 дахь жилдээ зохион байгуулагдсан энэ удаагийн уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Нийслэлийн залуу багш нарын холбоо”, “Номын анд” ТББ, “Оюунлаг сайн үйлс” ХХК тус тус оролцсон юм.
Уралдаан Хичээл заах ур чадвар, Самбарын бичиглэл гэсэн 2 хэсэгтэйгээр зохион байгуулагдаж, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас шалгарсан бага ангийн 1-5 дахь жилдээ ажиллаж байгаа 16 залуу багш, заах арга ур чадвараа сорин өрсөлдөж:





Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, сурагчдын анхаарлыг татахуйц сонирхолтой хичээл зааж, оновчтой арга зүйг сонгон хэрэглэж, ур чадвараа сорин оролцсон залуу багш нартаа талархал илэрхийлье.