НИЙГЭМ СУДЛАЛ ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Элсэлтийн ерөнхий шалгалтын 2 дахь буюу өнөөдөр Хими, Газар зүй, Нийгэм судлал хичээлийн шалгалтууд зохион байгуулагдаж байна.

Одоогоор элсэлтийн ерөнхий шалгалт Нийгэм судлал хичээлийн шалгалтаар үргэлжилж байна.

Маргааш буюу шалгалтын 3 дахь өдөр хуваарийн дагуу Биологи, Математикийн хичээлийн шалгалт зохион байгуулагдана.

Суралцагчид та бүхэн шалгалтад ирэхдээ Иргэний үнэмлэх, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Бүртгэлийн хуудас, Суудлын хуваарь зэрэг баримт бичгийг бүрдүүлэн авчрах шаардлагатай.

Суралцагчид шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстой бөгөөд шалгалтын үеэр Боловсролын үнэлгээний төвөөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөж байна.