Мэдээлэл зүйн багш нарын эрэлт хэрэгцээнд тулгуурлан гарын авлага боловсруулах, багш нарын мэргэжил дээшлүүлэх 24 цагийн сургалтыг нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, Монгол дахь Гүүднэйборс олон улсын байгууллагын ерөнхий менежер Б.Баавгай нар оролцлоо. Сургалтад нийслэлийн 195 мэдээлэл зүйн багш нар хамрагдаж байна.
Сургалтыг МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч Доктор (PhD), Д.Цэдэвсүрэн, МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Магистр Т.Уламбаяр, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн багш Б.Батшагай нар “Алгоритм, программчлал заах асуудал”, “Вэб технологид суурилсан цахим хичээл, хэрэглэгдэхүүн боловсруулах технологийн асуудал түүний шийдэл”, “Өгөгдлийн сан бүлэг сэдвийн арга зүй”, “Вэб хөтөч дээр 2 болон 3 хэмжээст объектуудыг байгуулах, суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж” зэрэг агуулгаар сургалт явагдаж байна.