МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО
Нийслэлийн монгол хэл, бичгийн багш нарт онол, арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ээлжит графикт сургалтыг цахимаар зохион байгууллаа.
Тус сургалтад нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсролын төв, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн монгол хэл, бичгийн 220 багш оролцов.
Сургалтаар Ph.D, профессор Ж.Баянсан, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Р.Өлзийхүү, ШУТИС-ийн Гадаад хэл судлалын тэнхимийн багш Б.Сонинцэцэг, Н.Мөнхжаргал, БЗД-ийн 97 дугаар сургуулийн МХБУЗ-ын багш М.Буяндэлгэр нар чиглүүлэгч багшаар оролцож, “Танин мэдэхүйн сүлжээ, зүйрлэсэн хэллэгийн утга”, “Genial.Ly” программ ашиглан цахим хичээл бэлтгэх”, “Kahoot программын хэрэглээ” сэдвүүдээр илтгэл, мэдээлэл танилцууллаа.