КАНАД УЛСЫН БРИТИШ КОЛУМБ МУЖИЙН ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨЛТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Боловсролын газраас Канад улсын Бритиш Колумб мужийн Олон улсын боловсролын зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтан, багш, суралцагч, төгсөгчдийг солилцох хамтарсан соёлын арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр санамж бичиг байгуулсан.
Талууд дээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлох зорилгоор өнөөдөр цахим уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар:
• Хоёр улсын хамтын нөхөрлөлийг бэхжүүлж, соёлын солилцоог дэмжих, оюутан сурагчдыг хоёр улсад сургах боломжийг олгох үүднээс сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
• Канад улсаас оюутан багш нарыг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад урьж ажиллуулах;
• Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг болон боловсролын салбарын өнөөгийн байдлыг танилцуулах ажлын хүрээнд Канад улсын Бритиш Колумб мужийн Олон улсын боловсролын зөвлөлийн төлөөлөгчдийг урьж, танилцах ажлыг зохион байгуулах;
• Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор багш нарыг чадавхжуулах сургалтад цахим хэлбээрээр хамруулах боломжийн талаар ярилцаж, санал солилцов. Талуудаас дэвшүүлсэн саналуудын хүрээнд арга хэмжээ тус бүрээр төлөвлөгөө гарган, харилцан дэмжлэг үзүүлж, ажиллахаар боллоо.