“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧДЫН НИЙГЭМ, СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сургалт зохион байгуулагдаж байна
Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдварын улмаас хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагаа олон хоногоор тасалдаж суралцагчдын хөдөлгөөн хязгаарлагдаж, үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаа хумигдаж байгаа нь энэ хугацаанд хийгдэж буй нийгэм сэтгэл зүйн судалгаанаас харагдаж байна.
БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын нийгэм, сэтгэл зүйн асуудал, шийдвэрлэх арга зам” сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр онлайнаар зохион байгуулж байна. Тус сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 210 нийгмийн ажилтан оролцож байна.