Боловсрол Шинжлэх ухааны яам, Бүгд найрамдах Солонгос улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-тай хамтран хэрэгжүүлэх “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 10 сургуульд судалгааны ажлыг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд судалгааны баг нийслэлийн ерөнхий боловсролын 79, 48, 4 дүгээр сургуулиудад холбогдох судалгааг хийсэн бөгөөд 123, 9, 40, Боловсрол ЦС, Эрдмийн оргил ЦС, 50, 41 дүгээр сургуулиудын судалгааг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн судалгааны баг ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр Япон улсын “Жайка” олон улсын байгууллагын төсөл хэрэгжсэн 132, 14 дүгээр сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл явц, төслийн хэрэгжилттэй танилцан, туршлага судалжээ.