ЕБС-ИЙН ДУНД, АХЛАХЫН СУРГАЛТЫН MЕНЕЖЕРҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлахын сургалтын менежерүүдийн сургалт 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Цахим сургалт хөтлөх аргачлал”, “Сургалтын болон багшийн үйл ажиллагаатай холбоотой шинээр гарсан эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх нь”, “Удирдахуйн ухаан, удирдах ажилтны баримтлах зарчим” сэдвээр Багш хөгжлийн ордонд зохион байгуулагдлаа.
Сургалтыг БШУЯ-ны БСМТ-ийн хэлтсийн мэргэжилтэн Э.Долгормаа, нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц. Жаргалантуул, ахлах мэргэжилтэн Т.Сараннэмэх нар явууллаа. Сургалтад нийслэлийн ЕБС-иудын дунд, ахлах ангийн 130 менежер оролцжээ.