ЕБС-ИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ЗААХ АРГЫН НЭГДЛИЙН АХЛАГЧ НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО
Нийслэлийн Боловсролын газар, Гамшгаас хамгаалах сургалтын төвтэй хамтран “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Гамшгаас урьдчилан сэргийлэх” сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 21-22-нд 3 хэсэг болгон зохион байгуулж, нийт 9 дүүргийн бага боловсролын 142 заах аргын нэгдлийн ахлагч нар хамрагдлаа. Тус сургалтаар:
1. 3D кинотеатр-Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх талаар богино хэмжээний баримтат киног үзүүлэх
2. Утаат орчноос аврах ажиллагааны танхим-Утааны төрлүүд, түүний аюул, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах талаар мэдлэг ойлголтыг авах
3. Гал унтраах сургалт дадлагын танхим – Гал түймрийн аюулын тухай ойлголт төсөөлөл, урьдчилан сэргийлэх, гал гарсан үед өөрийгөө аврах, бусдаас тусламж хүсэх, гал угтраагуурыг зөв хэрэглэх чадвар эзэмшүүлэх
4. Анхан шатны тусламж үзүүлэх танхим – Ахуйн болон гамшиг ослын үед өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлэх, мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх
5. Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхим-Газар хөдлөлтийн чичирхийллийг мэдрүүлэх, аюулаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг ойлголтыг эзэмших
6. Бага насны хүүхдийн танхим-Гамшиг, ослын талаар төсөөлөлтэй болох, гар хөлийн үндсэн болон туслах хөдөлгөөнийг хөгжүүлэх, саадтай зам талбайг богино хугацаанд туулах чадварыг дэмжих зэрэг үйл ажиллагаанууд явагдлаа.
Сургалтыг “Гамшгаас хамгаалах сургалтын төв”-ийн албан хаагч нар хөтлөн явуулсан бөгөөд бага боловсролын заах аргын нэгдлийн ахлагч нар идэвхтэй сайн оролцож, “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын талаар олж авсан мэдлэг ойлголтоо дадлага хийж, туршиж үзсэнээрээ үр дүнтэй боллоо.